Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2018.03.12)
2018.03.12
1. “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй хариуцагч “Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-д холбогдох цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 280 дугаар шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хянан хэлэлцэх тухай
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1.3.-т зааснаар 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 280 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч Л.Энхбилэг, Шүүгч Н.Баярсүрэн, Шүүгч А.Мөнхзул
2. “Эс Эм Эс” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Наранцэцэг нарт холбогдох уусаагүй барилгын өртөг 482.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 308 дугаар шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хянан хэлэлцэх тухай
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1.3.-т зааснаар 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 308 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч Н.Баярсүрэн, Шүүгч Л.Энхбилэг, Шүүгч А.Мөнхзул
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл