Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2018.01.22-01.26)
2018 оны 01 дүгээр сарын 22 Даваа гараг
10:00
1. Г.Батцогтод холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Г.Батцогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Батцогтод оногдуулсан торгох ялыг 3 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Даргалагч, шүүгч: Д.Бавуу
14:00
2. Б.Алтанхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Б.Алтанхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Н.Баттулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1/
Шийдвэрлэсэн байдал: Яллагдагч Б.Алтанхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 17 заалтыг хэлэлцэн хэргийг шүүхэд шилжүүлж, Б.Алтанхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл яллагдагч Б.Алтанхуяг, Н.Баттулга нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч: Д.Бавуу
2018 оны 01 дүгээр сарын 23 Мягмар гараг
10:00
1. Б.Баяраад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Баяраад 10 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баяраад оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч: Д.Лувсандорж,
шүүгч Д.Бавуу, Х.Идэр
14:00
2. Б.Хишигдэлгэрт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Яллагдагч Б.Хишигдэлгэрт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулж, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл яллагдагч Б.Хишигдэлгэрт урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч, шүүгч: Д.Чинзориг
2018 оны 01 дүгээр сарын 24 Лхагва гараг
10:00
1. Т.Төрболдод холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1/
Шийдвэрлэсэн байдал: Т.Төрболдод холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Т.Төрболдод урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч, шүүгч: Д.Чинзориг
11:00
2. Ж.Сайнбуянд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Ж.Сайнбуянг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Сайнбуянг 6 сарын хугацаагаар тэнсэж, түүнийг оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллага, албан тушаалтанд урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэв.
Даргалагч, шүүгч: Д.Бавуу
2018 оны 01 дүгээр сарын 26 Баасан гараг
11:00
2. Г.Эрдэнэмөнхөд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Эрдэнэмөнхөд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эрдэнэмөнхөд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэх буюу сар бүр 150.000 төгрөг төлүүлэхээр тогтоов.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин- Эрдэнэ