Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2018.01.15-01.19)

2018-01-22     

2018 оны 01 дүгээр сарын 15                                                                        Даваа гараг
 
10:00
1. Ж.Эрдэнэмөнхөд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Ж.Эрдэнэмөнхөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Эрдэнэмөнхөд оногдуулсан 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Даргалагч, шүүгч: Д.Бавуу
 
11:00
2. Н.Энхмандахад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Н.Энхмандахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Энхмандахад оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Даргалагч, шүүгч: Д.Бавуу
 
14:00
3. С.Мөнхжаргалд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3/
 
Шийдвэрлэсэн байдал: Яллагдагч С.Мөнхжаргалд холбогдох эрүүгийн хэргийг Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, С.Мөнхжаргалд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч: Д.Бавуу
 
16:00
4. Ч.Алтанцэцэг нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Ч.Алтанцэцэг, С.Цэцэгмаа нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Алтанцэцэг, С.Цэцэгмаа нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Алтанцэцэгт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг 3 сар, шүүгдэгч С.Цэцэгмаад оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоов.
Даргалагч, шүүгч: Д.Чинзориг
 
17:30
5. Б.Хишигдэлгэрт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.Хишигдэлгэрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэргийг ердийн журам руу шилжүүлэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулахаар зааж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй явуулахаар тогтоож, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хүртэл яллагдагч Б.Хишигдэлгэрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч, шүүгч: Д.Чинзориг
 
2018 оны 01 дүгээр сарын 17                                                                         Лхагва гараг
 
10:00
1. М.Болдбаатарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Болдбаатарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Болдбаатарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Даргалагч, шүүгч: Д.Лувсандорж
 
14:00
2. О.Лхагвасүрэнд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.Лхагвасүрэнг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч О.Лхагвасүрэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Лувсандорж
 
2018 оны 01 дүгээр сарын 18                                                                          Пүрэв гараг
 
10:00
1. М.Досынбекэд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч М.Досынбекэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Досынбекэд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Даргалагч, шүүгч: Д.Лувсандорж
 
11:00
2. Д.Ганболдод холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Д.Ганболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ганболдод оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг 1 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.
Даргалагч, шүүгч: Д.Лувсандорж
 
12:00
3. Э.Ариунзаяа нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Ариунзаяа, Б.Баярмаа нарт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ариунзаяа, Б.Баярмаа нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг тус бүр 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Даргалагч, шүүгч: Д.Лувсандорж
 
14:00
4. Б.Очнэмэхэд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Очнэмэхэд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Очнэмэхэд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Даргалагч, шүүгч: Д.Чинзориг
 
2018 оны 01 дүгээр сарын 19                                                                        Баасан гараг
 
10:00
1. Г.Мөнхзул нарт холбогдох эрүүгийн хэрэг /Г.Мөнхзулд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.1 дүгээр зүйлийн 3 дугаар хэсгийн 3.1-т зааснаар, Г.Даваадоржид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар, Г.Бямбабаатарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар, О.Бат-Очирт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дугаар хэсгийн 2.1, 2.4/
 
Шийдвэрлэсэн байдал: Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Г.Мөнхзулд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.1 дүгээр зүйлийн 3 дугаар хэсгийн 3.1-т зааснаар, Г.Даваадоржид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар, Г.Бямбабаатарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар, О.Бат-Очирт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дугаар хэсгийн 2.1, 2.4-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээс 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Мөнхзул, Г.Даваадорж нарт холбогдох хэргийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар, шүүгдэгч О.Бат-Очир, Г.Бямбабаатар нарт холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн тус тус өөрчилж, Г.Мөнхзулд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Г.Даваадорж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар 4 жил, 6 сарын хугацаагаар хорих ял, О.Бат-Очир, Г.Бямбабаатар нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан О.Бат-Очирт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн зарим хэсэг болох 6 сарын хорих ялыг нэмж, нийт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял тогтоож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.   
Даргалагч, шүүгч: Д.Бавуу,
шүүг Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Батболор
 
14:00
2. Б.Баянбатад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Баянбатад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баянбатад оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Даргалагч, шүүгч: Д.Лувсандорж
 
15:00
3. М.Мөнгөнхуягт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3/
 
Шийдвэрлэсэн байдал: М.Мөнгөнхуягт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10 цаг 00 минутад хийхээр зарлан товлож, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч М.Мөнгөнхуягт урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч, шүүгч: Д.Лувсандорж
 
16:00
4. З.Эрдэнэцацралд холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: З.Эрдэнэцацралд холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч З.Эрдэнэцацралд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч: Д.Чинзориг
 
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин- Эрдэнэ