Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2018.01.11)
2018.01.11
1. Нэхэмжлэгч Д.Энхтуулын хариуцагч “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв” НӨҮГ, Налайх дүүргийн “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв” -д холбогдох ажилгүй байсан хугацааны цалин 3.556.150 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1.-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Даргалагч, Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс
2. Нэхэмжлэгч Ө.Сарантуяагийн хариуцагч Л.Эрдэнэбилэгт холбогдох эрүүл мэндэд гэм хор учруулсны хохирол 1.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Даргалагч Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Л.Энхбилэг, шүүгч Н.Баярсүрэн
3. Нэхэмжлэгч Г.Алтантуяагийн хариуцагч Ч.Одгэрэлд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 7.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9.-д зааснаар шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.
Даргалагч, Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс