Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2018.01.01-01.05)
2018 оны 01 дүгээр сарын 02 Мягмар гараг
10:00
1. Ц.Цэдэвсүрэн нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Ц.Цэвэвсүрэн, В.Алтанхуяг нарт тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Цэвэвсүрэнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, В.Алтанхуягт 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цэдэвсүрэнд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг 1 сарын хугацаанд, шүүгдэгч В.Алтанхуягт оногдуулсан 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Даргалагч, шүүгч: Д.Чинзориг
2018 оны 01 дүгээр сарын 03 Лхагва гараг
10:00
1. Г.Мөнхзул нарт холбогдох эрүүгийн хэрэг /Г. Мөнхзулд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.1 дүгээр зүйлийн 3 дугаар хэсгийн 3.1-т зааснаар, Г.Даваадоржид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар, Г.Бямбабаатарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар, О.Бат-Очирт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дугаар хэсгийн 2.1, 2.4/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч О.Бат-Очирын өмгөөлөгч Б.Баттөр нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Г.Мөнхзул, О.Бат-Очир нарт урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Г.Даваадорж, Г.Бямбабаатар нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу,
шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Батболор
2018 оны 01 дүгээр сарын 05 Баасан гараг
10:00
1. Б.Хишигсүрэнд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Б.Хишигсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.
Даргалагч, шүүгч: Д.Бавуу
11:00
2. Ж.Баттулга нарт холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Ж.Баттулга, Ц.Анхбаяр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Даргалагч, шүүгч: Д.Лувсандорж
14:00
3. Б.Одончимэгт холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Б.Одончимэгт холбогдох эрүүгийн хэргийг Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, Б.Одончимэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч: Д.Лувсандорж
14:00
3. М.Ганбаярт холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: М.Ганбаярт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 14 цаг 00 минут хүртэл хойшлуулж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч М.Ганбаярт урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч, шүүгч: Д.Чинзориг
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин- Эрдэнэ