БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН IV УЛИРЛЫН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ
Нэг. Эрүүгийн хэргийн шүүн таслах ажиллагааны талаар:
Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас эрүүгийн 209 хүнд холбогдох 162 хэрэг хүлээн авснаас 36 хүнд холбогдох 25 хэргийг прокурорын газарт буцааж, 20 хүнд холбогдох 16 хэргийг хэрэгсэхгүй болгож, 133 хүнд холбогдох 126 хэргийг таслан шийдвэрлэж, 5 хүнд холбогдох 2 хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.
Тус дүүргийн Цагдаагийн хэлтээс ирүүлсэн 219 зөрчлийн хэрэг хүлээн авч шийдвэрлэжээ. Үүнд:
178 хүнд баривчлах, 43 хүнд торгуулийн арга хэмжээ авсан байна.
Хоёр. Иргэний хэргийн шүүн таслах ажиллагааны талаар:
Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх иргэд, байгууллагаас нийт 574 нэхэмжлэл хүлээн авч, 29 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 428 хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс 171 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 220 хэргийг хялбаршуулсан журмаар тус тус шийдвэрлэжээ.
Эвлэрүүлэн зуучлагч 305 өргөдөл хүлээн авч, 48 өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, 225 өргөдлийг шийдвэрлэжээ. Үүнээс эвлэрэл амжилттай болсон 163, эвлэрэл амжилтгүй болсон 62 байна.
БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР