Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2017.12.25-12.29)
2017 оны 12 дугаар сарын 25 Даваа гараг
10:00
1. Ч.Уламбаярт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Ч.Уламбаярт холбогдох эрүүгийн 2016 01070007 дугаартай хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй явуулахаар тогтоож, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хүртэл яллагдагч Ч.Уламбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч, шүүгч: Д.Бавуу
2017 оны 12 дугаар сарын 27 Лхагва гараг
10:00
1. С.Хүслэнд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч С.Хүслэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт зааснаар өдөрт 4 цаг, нийт 280 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.
Даргалагч, шүүгч: Д.Бавуу
11:00
2. Ч.Алтансүхэд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Ч.Алтансүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Алтансүхэд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Даргалагч, шүүгч: Д.Лувсандорж
13:30
3. Б.Ганболдод холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Б.Ганболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ганболдод оногдуулсан 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгийн торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Даргалагч, шүүгч: Д.Чинзориг
14:30
3. Ц.Батбаярт холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Ц.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батбаярт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Даргалагч, шүүгч: Д.Чинзориг
2017 оны 12 дугаар сарын 28 Пүрэв гараг
10:00
1. Д.Эрдэнэтөгсөд холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Эрдэнэтөгсөд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэтөгсөд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Даргалагч, шүүгч: Д.Бавуу
11:00
2. Б.Хишигсүрэнд холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Б.Хишигсүрэн нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Б.Хишигсүрэнд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Б.Хишигсүрэнд урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч: Д.Бавуу
12:30
3. Ж.Батжаргал нарт холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Ж.Батжаргалын шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж, Ж.Батжаргал нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл хойшлуулж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Ж.Батжаргал, Ц.Анхбаяр нарт урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч, шүүгч: Д.Лувсандорж
13:30
4. Б.Одончимэгт холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /
Шийдвэрлэсэн байдал: Б.Одончимэгт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 14 цаг 00 минут хүртэл хойшлуулж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Б.Одончимэгт урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч, шүүгч: Д.Лувсандорж
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин- Эрдэнэ