Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2017.12.27)
2017.12.27
1. Нэхэмжлэгч Г.Алтансүхийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэрэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1.-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Л.Энхбилэг
2. Нэхэмжлэгч “Пи Эй Ди” ХХК-ийн нэхэмжлэлтэй А.Болысханд холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 12.621.600 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, А.Болысханы эд хөрөнгийн доголдол арилгахад зарцуулах 25.128.949 төгрөгийг орон сууцны үнэ 72.072.000 төгрөгөөс хасч тооцуулан, илүү төлсөн 16.714.549 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүгчийн захирамжид гаргасан гомдол
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1.-д зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Н.Баярсүрэн, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Л.Нарангэрэл, Л.Энхбилэг