Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2017.12.18-12.22)

2017-12-25     

2017 оны 12 дугаар сарын 18                                                                       Даваа гараг
 
14:00
1. А.Байгалмаад холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2/
 
Шийдвэрлэсэн байдал: А.Байгалмаад холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газарт буцааж, хэргийг тус дүүргийн прокурорын газарт очтол яллагдагч А.Байгалмаад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв. 
Даргалагч шүүгч: Д.Лувсандорж
 
2017 оны 12 дугаар сарын 19                                                                       Мягмар гараг
 
10:00
1. П.Чинбат, Я.Алтанцэцэг нарт холбогдох эрүүгийн хэрэг /2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: П.Чинбат, Я.Алтанцэцэг нарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газарт буцааж, хэргийг тус дүүргийн прокурорын газарт очтол шүүгдэгч П.Чинбат, Я.Алтанцэцэг нартурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв. 
Даргалагч шүүгч: Д.Бавуу
 
2017 оны 12 дугаар сарын 20                                                                       Лхагва гараг
 
10:00
1. Б.Батбилэг нарт холбогдох эрүүгийн хэрэг /Б.Батбилэгт Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, Б.Цэрэнням, Б.Энхбаатар нарт Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэг /
 
Шийдвэрлэсэн байдал: Улсын яллагчийн санал болон шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Ганбат, О.Баярбаясгалан нарын ирүүлсэн хүсэлтийг тус тус хангаж, Б.Батбилэг нарт холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Б.Батбилэгт урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Б.Цэрэнням, Б.Энхбаатар нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Лувсандорж,
шүүгч Д.Бавуу, Д.Чинзориг
 
2017 оны 12 дугаар сарын 21                                                                         Пүрэв гараг
 
10:00
1. А.Тэмүүжин нарт холбогдох эрүүгийн хэрэг /Э.Мөнхгэрэл, А.Тэмүүжин, П.Балжинням нарт 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь дахь хэсэгт зааснаар, Э.Мөнхгэрэл, А.Тэмүүжин, П.Балжинням нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Э.Мөнхгэрэл, А.Тэмүүжин, П.Балжинням нарт 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь дахь хэсэгт зааснаар, Э.Мөнхгэрэл, А.Тэмүүжин, П.Балжинням нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хянан хэлэлцээд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус  журамлан Э.Мөнхгэрэл, А.Тэмүүжин, П.Балжинням нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчилж, 2002 оны Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Э.Мөнхгэрэлийг бусадтай бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлагагаас чөлөөлж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар А.Тэмүүжин, П.Балжинням нарт тус бүр эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан А.Тэмүүжин, П.Балжинням нарт 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар А.Тэмүүжин, П.Балжинням нарын цагдан хоригдсон нэг хоногийг баривчлах ялын нэг хоногтой тэнцүүлж ялын хугацааг оруулан тооцож, А.Тэмүүжин, П.Балжинням нарыг нэн даруй суллав.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
 
2017 оны 12 дугаар сарын 22                                                                      Баасан гараг
 
10:00
1. Н.Хосхүүд холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Хосхүүд 240 цагийн хугацаагаар нийт эд тустай ажил хийлгэх ял оногдуулав.
Даргалагч шүүгч: Д.Лувсандорж
 
14:00
2. Т.Эрдэнэболдод холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /
 
Шийдвэрлэсэн байдал: Т.Эрдэнэболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эрдэнэболдод оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
 
16:00
3. М.Пүрэвмаа, Л.Дүгэрсүрэн нарт холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Пүрэвмаа, Л.Дүгэрсүрэн нарттус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг тус бүр 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
 
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин- Эрдэнэ