Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2017.12.11-12.15)

2017-12-18     

2017 оны 12 дугаар сарын 13                                                                Лхагва гараг
 
10:00
1. Н.Батбаярт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Н.Батбаярын өмгөөлөгч Ч.Болдбаатарын гаргасан шүүх бүрэлдэхүүний шүүгч Д.Бавууг татгалзан гаргах тухай хүсэлтийг хангаж, шүүгдэгч Н.Батбаярт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг дээд шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар хойшлуулж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Н.Батбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу,
шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Батболор
 
14:00
2. Д.Чингист холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1/
 
Шийдвэрлэсэн байдал: Налайх,Багахангай дүүргийн прокурорын газраас Д.Чингист Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Д.Чингист эд хөрөнгийг хураахгүйгээр, 6 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чингисийн цагдан хоригдсон 209 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, цагдан хоригдсон 1 хоногийг баривчлах ялын 1 хоногтой дүүцүүлэн түүнийг ял эдэлсэнд тооцож, Д.Чингисийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг нэн даруй суллав.
Даргалагч шүүгч: Д.Бавуу,
шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Батболор
 
16:00
3. Г.Мөнхзул нарт холбогдох эрүүгийн хэрэг / Г. Мөнхзулд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.1 дүгээр зүйлийн 3 дугаар хэсгийн 3.1-т зааснаар, Г.Даваадоржид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар, Г.Бямбабаатарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар, О.Бат-Очирт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дугаар хэсгийн 2.1, 2.4 /
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Баяраагийн шүүх хуралдаан давхацсан тул хуралдаан хойшлуулах тухай шүүхэд ирүүлсэн хүсэлтийг хангаж, Г.Мөнхзул нарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Г.Мөнхзул, О.Бат-Очир нарт урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Г.Даваадорж, Г.Бямбабаатар нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу,
шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Батболор
 
2017 оны 12 дугаар сарын 14                                                                      Пүрэв гараг
 
10:00
1. А.Тэмүүжин нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг / 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг /
 
Шийдвэрлэсэн байдал: А.Тэмүүжин нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 17 заалтыг хэлэлцэн хэргийг шүүхэд шилжүүлж, А.Тэмүүжин нарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл яллагдагч А.Тэмүүжин, П.Балжинням нарт урьд авсан цагдан хорих, яллагдагч Э.Мөнхгэрэлд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
 
11:00
2. Б.Серекболд холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /
 
Шийдвэрлэсэн байдал: Б.Серекболд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Серекболд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Даргалагч шүүгч: Д.Лувсандорж
 
14:00
3. Г.Тайванжаргалд холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /
 
Шийдвэрлэсэн байдал: Г.Тайванжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
 
14:00
4. Ц.Цогтбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /
 
Шийдвэрлэсэн байдал: Ц.Цогтбаяр, Г.Александр нартхолбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газарт буцааж, хэргийг тус дүүргийн прокурорын газарт очтол яллагдагч Ц.Цогтбаяр, Г.Александр нартурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.  
Даргалагч шүүгч: Д.Бавуу
 
15:00
5. М.Баяндалайд холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /
 
Шийдвэрлэсэн байдал: М.Баяндалайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.
Даргалагч шүүгч: Д.Лувсандорж
 
15:40
6. Ж.Ганзориг нарт холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /
 
Шийдвэрлэсэн байдал: Ж.Ганзориг, С.Одсүрэн нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ял тус тс оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ганзориг, С.Одсүрэн нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Даргалагч шүүгч:Д.Чинзориг
 
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин- Эрдэнэ