“Шатрын аварга” шалгарууллаа.

2017-12-12     

Монголын шүүхийн ажилтнуудын нэгдсэн холбооны 2017 оны ажлын төлөвлөгөөнд багтсан “Шатрын аварга” шалгаруулах тэмцээнийг Багахангай, Налайх дүүргийн шүүхийн салбар хорооны гишүүдийн дунд 2017 оны 12 дугаар сарын 08, 11-ний өдрүүдэд амжилттай зохион явууллаа.
 
Тус тэмцээнд эмэгтэй 16, эрэгтэй 8 тамирчид оролцож тойргийн журмаар тоглон эрэгтэй тамирчдаас жолооч Ч.Баярсайхан, эмэгтэй тамирчдаас нягтлан бодогч Т.Батцэцэг нар оюун ухаан ур чадвараараа өрсөлдөн тэргүүн байр эзэллээ.
 
 
Тамгын газар