Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2017.12.06)

2017-12-07     

2017.12.06
 
1. “Пи Эй Ди” ХХК-ийн нэхэмжлэлтэй А.Болысханд холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 12.621.600 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй А.Болысхан эд хөрөнгийн доголдол арилгахад зарцуулах 25.128.949 төгрөгийг орон сууцны үнэ 72.072.000 төгрөгөөс хасч тооцуулан, илүү төлсөн 16.714.549 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэг
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3., Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.-т зааснаар шүүх хуралдааныг хойшлуулж, шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэв.
Даргалагч, Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс
             
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл