Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2017.11.30)

2017-11-30     

2017.11.30
1. Ш.Батсайханы нэхэмжлэлтэй, Л.Бямбацэрэнд холбогдох шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлт шийдвэрлэх тухай
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 181 дүгээр зүйлийн 181.5.-д зааснаар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Л.Нарангэрэл, шүүгч Л.Энхбилэг
 
2. Налайх Барилгын материал үйлдэрлэл технологийн паркын нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжуулах тухай иргэний хэрэг
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Л.Энхбилэг
 
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл