Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2017.11.20-11.24)

2017-11-27     

2017 оны 11дүгээр сарын 20                                                                                  Даваа гараг
 
10:00
1. Г.Мөнхзул нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг / Г. Мөнхзулд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.1 дүгээр зүйлийн 3 дугаар хэсгийн 3.1-т зааснаар, Г.Даваадоржид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар, Г.Бямбабаатарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар, О.Бат-Очирт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дугаар хэсгийн 2.1, 2.4/
 
Шийдвэрлэсэн байдал: Г.Мөнхзул нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 17 заалтыг хэлэлцэн хэргийг шүүхэд шилжүүлж, Г.Мөнхзул нарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл яллагдагч Г.Мөнхзул, О.Бат-Очир нарт урьд авсан цагдан хорих, яллагдагч Г.Даваадорж, Г.Бямбабаатар нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
 
11:00
2. Б.Мөнхбатад холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /
 
Шийдвэрлэсэн байдал: Б.Мөнхбатад холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газарт буцааж, хэргийг тус дүүргийн прокурорын газарт очтол яллагдагч Б.Мөнхбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
 
14:00
3. Т.Төрболдод холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Т.Төрболдод холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газарт буцааж, хэргийг тус дүүргийн прокурорын газарт очтол яллагдагч Т.Төрболдод урьд авсанхувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
 
2017 оны 11дүгээр сарын 21                                                                                  Мягмар гараг
 
10:00
1. Ш.Үүрцайх, Ж.Октябрь нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 /
 
Шийдвэрлэсэн байдал: Ш.Үүрцайх, Ж.Октябрь нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл яллагдагч Ш.Үүрцайх, Ж.Октябрь нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
 
2017 оны 11 дүгээр сарын 22                                                                                  Лхагва гараг
 
10:00
1. Ж.Ганбаатар, Д.Алтангэрэл нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 /
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Ж.Ганбаатарын өмгөөлөгч О.Баяраагийн ирүүлсэн хүсэлтийг хангаж, Ж.Ганбаатар, Д.Алтангэрэл нарт холбогдох эрүүгийн хэрэг  хэлэлцүүлэх шүүх хуралдааныг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Ж.Ганбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Д.Алтангэрэлд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу,
шүүгч: Б.Дуламсүрэн, С.Батжаргал
 
14:00
2. С.Энхтүвшинд холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 /
 
Шийдвэрлэсэн байдал: С.Энхтүвшинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч шүүгч:Д.Лувсандорж
 
2017 оны 11 дүгээр сарын 23                                                                                  Пүрэв гараг
 
10:00
1. Д.Чингист холбогдох эрүүгийн хэрэг  /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соёлмандахын шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг хангаж, Д.Чингист холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Д.Чингист урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
 
2017 оны 11 дүгээр сарын 24                                                                                  Баасан гараг
 
10:00
1. Н.Батбаярт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /
 
Шийдвэрлэсэн байдал: Н.Батбаярт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Н.Батбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу,
шүүгч Д.Чинзориг, Д.Лувсандорж
 
14:00
2. Б.Мөнхсүхэд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 /
 
Шийдвэрлэсэн байдал: Б.Мөнхсүхэд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 17 заалтыг хэлэлцэн хэргийг шүүхэд шилжүүлж, Б.Мөнхсүхэд холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл яллагдагч Б.Мөнхсүлдэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч:Д.Чинзориг
 
16:00
3. Б.Баярсайханд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /
 
Шийдвэрлэсэн байдал: Б.Баярсайханд холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газарт буцааж, хэргийг тус дүүргийн прокурорын газарт очтол яллагдагч Б.Баярсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
 
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин- Эрдэнэ