Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2017.11.06-11.10)

2017-11-13     

2017 оны 11дүгээр сарын 06                                                                                  Даваа гараг
 
10:00
1. М.Наурызбект холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1/
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан М.Наурызбекттус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч М.Наурызбект2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшуулав.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
 
11:00
2. Б.Долгорсүрэнд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Долгорсүрэнг цагаатгав.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
 
2017 оны 11 дүгээр сарын 07                                                                                  Мягмар гараг
 
10:00
1. У.Алтанбилэгт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: У.Алтанбилэгт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 17 заалтыг хэлэлцэн хэргийг шүүхэд шилжүүлж, У.Алтанбилэгт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч У.Алтанбилэгтурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
 
2017 оны 11 дүгээр сарын 08                                                                                  Лхагва гараг
 
10:00
1. Д.Мөнхбатад холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Д.Мөнхбатад холбогдохэрүүгийн хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулж, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгчД.Мөнхбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
 
10:00
2. Т.Төрболдод холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2, 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3/
 
Шийдвэрлэсэн байдал: Т.Төрболдод холбогдохэрүүгийн хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулж, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгчТ.Төрболдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
 
2017 оны 11 дүгээр сарын 09                                                                                  Пүрэв гараг
 
10:00
1. Ш.Үүрцайх, Ж.Октябрь нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3/
 
Шийдвэрлэсэн байдал: Т.Төрболдод холбогдохэрүүгийн хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулж, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгчШ.Үүрцайх, Ж.Октябрь нартурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
 
2017 оны 11 дүгээр сарын 10                                                                                  Баасан гараг
 
10:00
1. З.Жаргалсүрэнд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7/
 
Шийдвэрлэсэн байдал: Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас З.Жаргалсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон өөрчилж, шүүгдэгч З.Жаргалсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 199 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.Жаргалсүрэнд оногдуулсан 13 жилийн хорих ялыг хаалттай хорих ангийн энгийн зэрэглэлд эдлүүлэхээр шийдвэрлэв. 
Даргалагч шүүгч: Д.Бавуу,
Д.Лувсандорж, Д.Чинзориг
 
14.00
2. Ж.Ууганбаярт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Ж.Ууганбаярт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 17 заалтыг хэлэлцэн хэргийг шүүхэд шилжүүлж, Ж.Ууганбаярт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 14 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Ж.Ууганбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
 
15:00
3. Ж.Ганбаатарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  3 дугаар зүйлийн 3.1/
 
Шийдвэрлэсэн байдал: Ж.Ганбаатарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 17 заалтыг хэлэлцэн хэргийг шүүхэд шилжүүлж, Ж.Ууганбаярт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Ж.Ганбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
 
16:00
4. Н.Батбаярт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Н.Батбаярт холбогдохэрүүгийн хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулж, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгчН.Батбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
 
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин- Эрдэнэ