Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2017.11.07)
2017.11.07
1. Налайх дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Э.Мөнхболдыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэрэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Л.Нарангэрэл
2. Д.Бадамцэцэгийн хүсэлттэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэрэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1.-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Л.Нарангэрэл
3. Ш.Батсайханы нэхэмжлэлтэй, Л.Бямбацэрэнд холбогдох шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлт шийдвэрлэх тухай
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 181 дүгээр зүйлийн 181.5.-д зааснаар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянуулах тухай гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэв.
Шүүх бүрэлдэхүүн: Шүүгч Л.Нарангэрэл, шүүгч Н.Баярсүрэн, шүүгч Л.Энхбилэг
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл