Шүүхийн захиргааны ажилтнуудаас мэргэшлийн түвшинг тогтоох шалгалт авлаа.

2017-10-10     

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/42 дугаар тушаалаар баталсан "Шүүхийн захиргааны ажилтны мэргэшлийн болон ёс зүй, харилцаа хандлагын түвшинг тодорхойлох аргачлал”-ын дагуу Шүүхийн хүний нөөцийн газраас 2017.09.04-ний өдрийн 04/797 дугаартай албан тоотоор ирүүлсэн Шүүхийн захиргааны ажилтны мэргэшлийн болон ёс зүй, харилцаа хандлагын түвшинг тодорхойлох шалгалтыг 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдөр Багахангай Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг, Л.Нарангэрэл, Тамгын газрын дарга Э.Батмөнх, архив бичиг хэргийн эрхлэгч Д.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шалгалтыг арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар хангах үүрэг бүхий  комисс тус шүүхийн сургалтын танхимд зохион байгууллаа.
 
 
Мэргэшлийн түвшинг тодорхойлох шалгалтыг сорил, бодлого, ур чадвар, эссэ бичих, эссэ илтгэх гэсэн дарааллаар явуулж шүүхийн захиргааны ажилтнууд бүрэн хамрагдсан бөгөөд шалгалтыг ажиглагчаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг оролцов.
  
 
Шалгалтыг арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар хангах эрх бүхий комисс  нэгдсэн үнэлгээг илтгэх хуудсаар хугацаанд нь Шүүхийн хүний нөөцийн газарт хүргүүлэхээр ажиллаж байна.
 
Тамгын газар