Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2017.10.02-10.06)

2017-10-09     

2017 оны 10 дугаар сарын 02                                                                                 Даваа гараг
 
10:00
1. Б.Билгүүнд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Б.Билгүүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 130 цагийн  хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
 
14:00
2. Ш.Батжаргал, Д.Ринчин нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Ш.Батжаргал, Д.Ринчин нартхолбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй гэж шүүхээс үзэж, Ш.Батжаргал, Д.Ринчин нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 00 минутад хаалттай явуулахаар тогтоож, урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан хүртэл Ш.Батжаргал, Д.Ринчин нартурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.     
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
 
17:00
3. Д.Жамъянсанд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Д.Жамъянсанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
 
2017 оны 10дугаар сарын 03                                                                                 Мягмар гараг
 
10:00
1. Х.Даваажаргалд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Х.Даваажаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
 
14:00
2. Н.Ганзориг, Б.Мягмарсүрэн нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дугаар хэсгийн 2.1, 2.4/
 
Шийдвэрлэсэн байдал: Н.Ганзориг, Б.Мягмарсүрэн нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 17 заалтыг хэлэлцэн хэргийг шүүхэд шилжүүлж, Н.Ганзориг, Б.Мягмарсүрэн нарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Н.Ганзориг, Б.Мягмарсүрэн нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
 
2017 оны 10 дугаар сарын 05                                                                                 Пүрэв гараг
 
10:00
1. О.Оюунболдод холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: О.Оюунболдод холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 17 заалтыг хэлэлцэн хэргийг шүүхэд шилжүүлж, О.Оюунболдод холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл О.Оюунболдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
 
14:00
2. Б.Азбаярт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1/
 
Шийдвэрлэсэн байдал: Б.Азбаярт холбогдох эрүүгийн 1707000000011 дугаартай хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүгдэгч Б.Азбаяр нь шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцоно гэсэн хүсэлтийг хангаж, Б.Азбаярт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй явуулахаар тогтоож, урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан хүртэл Б.Азбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.     
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
 
2017 оны 10 дугаар сарын 06                                                                                Баасан гараг
 
10:00
1. Б.Мөнхсүхэд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1/
 
Шийдвэрлэсэн байдал: Б.Мөнхсүхэд холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг тус дүүргийн прокурорын газарт очтол яллагдагч Б.Мөнхсүхэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
 
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин- Эрдэнэ