Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2017.09.25-09.29)
2017 оны 09 дүгээр сарын 25 Даваа гараг
10:00
1. Н.Сансарбатад холбогдох эрүүгийн хэрэг / 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгийг журамлан 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Н.Сансарбатад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгийг журамлан 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүх бүрэлдэхүүн: Д.Бавуу, Н.Одонтуул, Д.Чинзориг
14:00
2. Д.Чингис холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /
Шийдвэрлэсэн байдал: Д.Чингист холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг тус дүүргийн прокурорын газарт очтол шүүгдэгч Д.Чингист урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
16:00
3. Ч.Батзулд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /
Шийдвэрлэсэн байдал: Ч.Батзулд холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг тус дүүргийн прокурорын газарт очтол шүүгдэгч Ч.Батзулд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
2017 оны 09 дүгээр сарын 26 Мягмар гараг
10:00
1. Ш.Үүрцайх, Ж.Октябрь нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэг /
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Ж.Октябрийн өмгөөлөгч Н.Тэрбишийн хүсэлтийг хангаж, Ш.Үүрцайх, Ж.Октябрь нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Ш.Үүрцайх, Ж.Октябрь нартурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
14:00
2. А.Тэмүүжин, Э.Мөнхгэрэл нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг / 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг /
Шийдвэрлэсэн байдал: А.Тэмүүжин, Э.Мөнхгэрэл нартхолбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг тус дүүргийн прокурорын газарт очтол шүүгдэгч А.Тэмүүжинд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Э.Мөнхгэрэлд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
2017 оны 09 дүгээр сарын 27 Лхагва гараг
10:00
1. Н.Ялалтад холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг /
Шийдвэрлэсэн байдал: Н.Ялалтад холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг тус дүүргийн прокурорын газарт очтол шүүгдэгч Н.Ялалтад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
2017 оны 09 дүгээр сарын 29 Баасан гараг
10:00
1. Ш.Үүрцайх, Ж.Октябрь нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэг /
Шийдвэрлэсэн байдал: Ш.Үүрцайх, Ж.Октябрь нарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг тус дүүргийн прокурорын газарт очтол шүүгдэгч Ш.Үүрцайх, Ж.Октябрь нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч:Д.Чинзориг
14:00
2. Ч.Батзулд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Ч.Батзулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1дэх хэсгийн заасан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин- Эрдэнэ