Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2017.09.18-09.22)

2017-09-25     

2017 оны 09 дүгээр сарын 18                                                                                  Даваа гараг
 
10:00
1. Н.Жавхланбаярт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Н.Жавхланбаярт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг тус дүүргийн прокурорын газарт очтол шүүгдэгч Н.Жавхланбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
 
2017 оны 09 дүгээр сарын 19                                                                                  Мягмар гараг
 
10:00
1. Х.Даваажаргалд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /
 
Шийдвэрлэсэн байдал: Х.Даваажаргалд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн заалтаас хэлэлцэн хэргийг шүүхэд шилжүүлж, Х.Даваажаргалд холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Х.Даваасүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
 
14:00
2. Б.Билгүүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /
 
Шийдвэрлэсэн байдал: Б.Билгүүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн заалтаас хэлэлцэн хэргийг шүүхэд шилжүүлж, Х.Даваажаргалд холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Х.Даваасүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
 
2017 оны 09 дүгээр сарын 20                                                                                 Лхагва гараг
 
14:00
1. М.Идэрборгилд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2/
 
Шийдвэрлэсэн байдал: М.Идэрборгилд холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг тус дүүргийн прокурорын газарт очтол шүүгдэгч М.Идэрборгилд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
 
16:00
2. Б.Дарьцэцэгт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Б.Дарьцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1дэх хэсгийн заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Б.Дарьцэцэгийг ялаас чөлөөлөв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
 
2017 оны 09 дүгээр сарын 22                                                                                 Баасан гараг
 
10:00
1. Т.Төрболдод холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1/
 
Шийдвэрлэсэн байдал: Т.Төрболдод холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг тус дүүргийн прокурорын газарт очтол шүүгдэгч Т.Төрболдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
 
14:00
2. О.Оюунболдод холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /
 
Шийдвэрлэсэн байдал: О.Оюунболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тус дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгзаасан гэмт хэргийг ердийн журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэж, О.Оюунболдод холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч О.Оюунболдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
 
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин- Эрдэнэ