Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2017.09.11-09.15)
2017 оны 09 дүгээр сарын 11 Даваа гараг
10:00
1. А.Амарсайханд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: А.АмарсайхандЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул шүүгдэгч А.Амарсайханыг ялаас чөлөөлөв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
14:00
2. Н.Сансарбатад холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг / 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3/
Шийдвэрлэсэн байдал: Н.Сансарбатад холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн заалтаас улсын яллагч, өмгөөлөгч нар хүсэлт, гомдол гаргаагүй тул хэргийг шүүхэд шилжүүлж, Н.Сансарбатад холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Н.Сансарбатад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
16:00
3. С.Чанцалд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: С.ЧанцалдЭрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг оногдуулсан торгох ялыг 12 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
2017 оны 09 дүгээр сарын 12 Мягмар гараг
14:00
2. Н.Батбаярт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Н.Батбаярт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг тус дүүргийн прокурорын газарт очтол шүүгдэгч Н.Батбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
2017 оны 09 дүгээр сарын 13 Лхагва гараг
10:00
1. Б.Баярсайханд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Б.Баярсайханд холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг тус дүүргийн прокурорын газарт очтол шүүгдэгч Б.Баярсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин- Эрдэнэ