Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2017.09.4-09.08)

2017-09-13     

2017 оны 09 дүгээр сарын 04                                                                                  Даваа гараг
 
14:30
1. Д.Амгаланбаатарт холбогдох эрүүгийн хэрэг / 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1/
 
Шийдвэрлэсэн байдал: Д.Амгаланбаатарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг шүүх хуралдаанд шүүх бүрэлдэхүүний олонхийг татгалзсан хүсэлт шийдвэрлэх хүртэл хугацаагаар хойшлуулж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Д.Амгаланбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг,
шүүгч Д.Лувсандорж, А.Бямбажав
 
2017 оны 09 дүгээр сарын 06                                                                                 Лхагва гараг
 
10:00
2. Г.Тайванжаргалд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Г.Тайванжаргалд холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газарт буцааж, хэргийг тус дүүргийн Прокурорын газарт очтол шүүгдэгч Г.Тайванжаргалд  урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч:Д.Чинзориг
 
2017 оны 09 дүгээр сарын 07                                                                                  Пүрэв гараг
 
10:00
1. Б.Баярсайханд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Прокурор, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтийг хангаж, Б.Баярсайханд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Б.Баярсайханд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
 
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин- Эрдэнэ