Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2017.08.28-09.01)
2017 оны 08 дугаар сарын 29 Мягмар гараг
10:00
1. Л.Сарантуяад холбогдох эрүүгийн хэрэг / 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4/
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Л.Сарантуяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг,
шүүгч Д.Лувсандорж, А.Бямбажав
14:00
2. Б.Баярсайханд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ганхуягийн ирүүлсэн хүсэлтийг хангаж, Б.Батсайханд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Б.Баярсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
2017 оны 08 дугаар сарын 30 Лхагва гараг
10:00
1. Д.Амгаланбаатарт холбогдох эрүүгийн хэрэг / 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Итгэлтийн ирүүлсэн хүсэлтийг хангаж, Д.Амгаланбаатарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 14 цаг 30 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Д.Амгаланбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг,
шүүгч Д.Лувсандорж, А.Бямбажав
14:00
2. Э.Бямбажавд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2/
Шийдвэрлэсэн байдал: Э.Бямбажавд холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
2017 оны 09 дүгээр сарын 01 Баасан гараг
10:00
1. Э.Энх-Оргилд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Э.Энх-Оргилд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1дэх хэсгийн заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ялаас чөлөөлөв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
2. Ц.Эрдэнэбаатар, М.Гансэлэм нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Ц.Эрдэнэбаатар, М.Гансэлэм нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1дэх хэсгийн заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Ц.Эрдэнэбаатар, М.Гансэлэм нарыг ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар Ц.Эрдэнэбаатар, М.Гансэлэм нарыг 4 сарын хугацаагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглосон эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч, үүнд хяналт тавихыг тус дүүргийн цагдаагийн газарт даалгав.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин- Эрдэнэ