"Шүүх хуралдааны үед шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт үзүүлэх сургалт боллоо.
Багахангай, Налайх дүүргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2017 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах албатай хамтран "Шүүх хуралдааны үед шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт үзүүлэх сургалтыг 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтад шүүхийн захиргааны болон үйлчилгээний 15 ажилтан, цагдаагийн 5 албан хаагч оролцож хөтөлбөрт тусгасан зохиомжийн хүрээнд шүүх хуралдааны үед шүүгч, шүүх бүрэлдэхүүнд халдсан, довтолсон, амь насанд нь аюул учруулахаарзаналхийлсэнтохиолдолд шүүгчийн амь нас, аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах,мөн шүүхийн гадна орчинд олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсгэж үймээн самуун дэгдээсэн үед шүүхийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах талаар үзүүлэх сургалтыг амжилттай явууллаа.
Тамгын газар