Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2017.08.21-08.25)
2017 оны 08 дугаар сарын 21 Даваа гараг
10:00
1. Д.Амгаланбаатарт холбогдох эрүүгийн хэрэг / 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Д.Амгаланбаатарын шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг хангаж, Д.Амгаланбаатарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Д.Амгаланбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Лувсандорж,
шүүгч Д.Чинзориг, А.Бямбажав
2017 оны 08 дугаар сарын 22 Мягмар гараг
09:30
1. Б.Пүрэвбаяр, Л.Батбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 /
Шийдвэрлэсэн байдал: Б.Пүрэвбаяр, Л.Батбаяр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 6 сарын хугацаагаар тэнсэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Лувсандорж
2017 оны 08 дугаар сарын 23 Лхагва гараг
10:00
2. Л.Сарантуяад холбогдох эрүүгийн хэрэг / 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 /
Шийдвэрлэсэн байдал: Улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг хангаж, Л.Сарантуяад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Л.Сарантуяад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Лувсандорж,
шүүгч Д.Чинзориг, А.Бямбажав
2017 оны 08 дугаар сарын 24 Пүрэв гараг
10:00
2. П.Авирцогтод холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 /
Шийдвэрлэсэн байдал: П.Авирцогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 451 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, уг оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
2017 оны 08 дугаар сарын 25 Баасан гараг
10:00
1. М.Болатбект холбогдох эрүүгийн хэрэг / 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1/
Шийдвэрлэсэн байдал: М.Болатбект холбогдох эрүүгийн 201601080015 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Лувсандорж,
шүүгч Д.Чинзориг, А.Бямбажав
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин- Эрдэнэ