Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2017.08.10)

2017-08-13     

2017.08.10
 
1. "Хаан банк" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Алтанцэцэгт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 5.756.389.3 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2., 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдаан хойшилсон.
Даргалагч: Шүүгч Л.Энхбилэг
 
2. Н.Энхтуяагийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэг
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Даргалагч: Шүүгч Н.Баярсүрэн
 
3. Х.Бямбабаярын нэхэмжлэлтэй, Ц.Туултуяад холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэрэг
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Даргалагч: Шүүгч Н.Баярсүрэн
 
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл