Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2017.07.31-08.04)

2017-08-13     

2017 оны 07 дугаар сарын 31                                                                                  Даваа гараг
 
10:00 цаг
1. П.Чинбат, Я.Алтанцэцэг нарт холбогдох эрүүгийн хэрэг / 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 /
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч П.Чинбатад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, шүүгдэгч Я.Алтанцэцэгт 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилж, П.Чинбат, Я.Алтанцэцэг нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч П.Чинбат, Я.Алтанцэцэг нарыг нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 2 жилийн хугацаагаар хасаж, шүүгдэгч П.Чинбатад 2 жил 6 сар хорих, Я.Алтанцэцэгт 1 жилийн хугацааагаар хорих ял оногдуулж, уг хорих ялуудыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж, тус бүр мөн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
 
2017 оны 08 дугаар сарын 02                                                                                  Лхагва гараг
 
10:00 цаг
1.М.Болатбект холбогдох эрүүгийн хэрэг / 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 /
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхжаргал, Б.Батбаяр нарын гаргасан шинжээч эмч С.Төгсбуян, Г.Ханхүү, Б.Батцолмон, насанд хүрээгүй гэрч Азомат, Ердос, гэрч С.Сувданчимэг нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг хангаж, М.Болатбект холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 00 минутад хаалттай хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч М.Болатбект урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу,
шүүгч Д.Лувсандорж, Д.Чинзориг
 
2017 оны 08 дугаар сарын 04                                                                                  Баасан гараг
 
10:00 цаг
1. Э.Отгонбат, Б.Охиндоо нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Э.Отгонбат, Б.Охиндоо нарыг олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Лувсандорж
 
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг