Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2017.07.24-07.28)

2017-08-13     

2017 оны 07 дугаар сарын 24                                                                                  Даваа гараг
 
10:00 цаг
1. М.Болатбект холбогдох эрүүгийн хэрэг / 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1/
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхжаргал, Б.Батбаяр нарын гаргасан шинжээч эмч нар болон насанд хүрээгүй гэрч Азомат, Ердос нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг хангаж, М.Болатбект холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 00минутад хаалттай хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч М.Болатбект урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу,
шүүгч Д.Лувсандорж, Д.Чинзориг
 
2017 оны 07 дугаар сарын 25                                                                                  Мягмар гараг
 
09:00 цаг
1. Ш.Үүрцайх, Ж.Октябрь, Д.Галчулуун нарт холбогдох эрүүгийн хэрэг /Ш.Үүрцайх, Ж.Октябрь нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, Д.Галчулуунд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2/
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Ш.Үүүрцайхын өмгөөлөгч Ю.Сэвэлгмаа, шүүгдэгч Ж.Октябрийн өмгөөлөгч Тэрбиш нар нь прокурорын яллах дүгнэлтийн тогтоох хэсэг ойлгомжгүй байна. Тиймээс хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах саналтай байна гэсэн хүсэлтийг хангаж, хэргийг прокурорт буцааж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Ш.Үүрцайх, Ж.Октябрь, Д.Галчулуун нартурьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
 
2017 оны 07 дугаар сарын 26                                                                                  Лхагва гараг
 
10:00
1. Г.Батгэрэл, А.Түмэнцогт нарт холбогдох эрүүгийн хэрэг /Г.Батгэрэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4, А.Түмэнцогтод 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2/
 
Шийдвэрлэсэн байдал: Аюурын Түмэнцогтод 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаарзүйлийн 220.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Гүндсамбуугийн Батгэрэлд 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шинэчлэн найруулсан 2015 оныЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг болгон өөрчилж, Боржигон овогт Гүндсамбуугийн Батгэрэлийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол учруулж, хоёр хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Г.Батгэрэлийн урьдцагдан хоригдсон 159 (нэг зуун тавин ес) хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Дашдондовын Энхбаатар”-ын нэр дээрхи 47-52 УБӨ улсын дугаартай, Тоёота марк-2 маркийн тээврийн хэрэгслийн №01170593 дугаартай гэрчилгээ 1 ширхэгийг тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Түмэнцогтод олгохоор шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу,
шүүгч Д.Чинзориг, Д.Лувсандорж
 
14:00
2. Ч.Алтаншагайд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Чулуунцэцэгийн Алтаншагайг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Лувсандорж
 
2017 оны 07 дугаар сарын 28                                                                                Баасан гараг
 
10:00 цаг
1. Б.Батбилэг, Б.Цэрэнням, Б.Энхбаатар нарт холбогдох эрүүгийн хэрэг                        
/Б.Батбилэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, Б.Цэрэнням, Б.Энхбаатар нарт мөн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1/
     
Шийдвэрлэсэн байдал: Б.Батбилэг, Б.Цэрэнням, Б.Энхбаатар нартхолбогдох эрүүгийн хэргийгхянан хэлэлцэх шүүх хуралдааныг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Мөнгөн “би өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагаас татгалзсантай холбоотой шинээр нэмж өмгөөлөгч сонгох боломжоор хангуулах үүднээс шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулах хүсэлт гаргаж байна” гэсэн хүсэлтийг ханган хойшлуулж, 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 10 цаг 00минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Б.Батбилэг, Б.Цэрэнням, Б.Энхбаатар нартурьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу,
шүүг  Д.Лувсандорж, Д.Чинзориг
 
14:00 
2. Д.Амгаланбаатарт холбогдох эрүүгийн хэрэг /2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1/
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний нэхэмжлэгч Б.Ариунцэцэгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг нь биеийн эрүүл мэндийн улмаас эмнэлгийн магадлагаатай байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт, мөн улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар хохирогч Даваасүхийг шүүх хуралдаанд заавал оролцуулах хэрэгтэй байна гэсэн хүсэлтийг хангаж, Д.Амгаланбаатарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 10 цаг 00минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Д.Амгаланбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу,
шүүгч Д.Чинзориг, Д.Лувсандорж
 
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг