Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2017.07.17-07.21)
2017 оны 07 дугаар сарын 17 Даваа гараг
10:00 цаг
1. С.Батдэлгэрт холбогдох эрүүгийн хэрэг / 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2/
Шийдвэрлэсэн байдал:2015 оны Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч Хаалай овогт Сүхээгийн Батдэлгэрийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан С.Батдэлгэрийг ялаас чөлөөлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
13:30 цаг
2. Г.Батгэрэл, А.Түмэнцогт нарт холбогдох эрүүгийн хэрэг /Г.Батгэрэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4, А.Түмэнцогтод 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Гүндсамбуугийн Батгэрэл, Аюурын Түмэнцогт нарт холбогдох эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Энхмаа нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирээгүй тул түүнийг биечлэн байлцуулах санал гаргасан оролцогч нарын саналыг үндэслэлтэй гэж дүгнэж шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 10 цаг 00минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүгдэгч Г.Батгэрэлд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч А.Түмэнцогт нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу,
шүүгч Д.Чинзориг, Д.Лувсандорж
2017 оны 07 дугаар сарын 18 Мягмар гараг
10:00 цаг
1. Ш.Үүрцайх, Ж.Октябрь, Д.Галчулуун нарт холбогдох эрүүгийн хэрэг /Ш.Үүрцайх, Ж.Октябрь нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, Д.Галчулуунд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Ш.Үүүрцайхын өмгөөлөгч Ю.Сэвэлгмаа, Тэрбиш нарын шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг хангаж, Ш.Үүрцайх, Ж.Октябрь, Д.Галчулуун нарт холбогдох эрүүгийн хэргийг хойшлуулж, 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 09 цаг 00минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Ш.Үүрцайх, Ж.Октябрь, Д.Галчулуун нартурьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
14:00 цаг
2. Л.Цэцэгмаад холбогдох эрүүгийн хэрэг / 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3/
Шийдвэрлэсэн байдал: 2015 оны Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч Л.Цэцэгмааг бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ялаар шийтгэж, мөн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийг нэмж нэгтгэн 2 жил 6 сар хорих ялаар шийтгэж, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсгийг журамлан түүнд оногдуулсан ялыг тэнсэн харгалзаж, хяналт тавьж ажиллахыг эрх бүхий байгууллагад даалгаж, шүүгдэгч Л.Цэцэгмаад урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу,
шүүгч Д.Чинзориг, Д.Лувсандорж
2017 оны 07 дугаар сарын 19 Лхагва гараг
10:00 цаг
1. М.Нямдаваа, Г.Ууганбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэг / М.Нямдаваад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, Г.Ууганбаярт мөн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч М.Нямдаваад холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч Г.Ууганбаярын хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг шүүх хуралдааны танхимаас суллаж, шүүгдэгч М.Нямдаваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
2017 оны 07 дугаар сарын 21 Баасан гараг
10:00
1. Б.Батзулд холбогдох эрүүгийн хэрэг / 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1/
Шийдвэрлэсэн байдал: Б.Батзулдхолбогдох эрүүгийн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, мөн хуульд зааснаар шүүгдэгч Б.Батзулыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлжшийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
11:40
2. Ж.Соёл-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Ж.Соёл-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу,
13:30 цаг
3. Б.Болдбаатар, Г.Мавган нарт холбогдох эрүүгийн хэрэг / 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2/
Шийдвэрлэсэн байдал: Б.Болдбаатар, Г.Мавган нарт холбогдох эрүүгийн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, мөн хуульд зааснаар шүүгдэгч Б.Болдбаатар, Г.Мавган нарыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг хийсэн гэм буруутайд тооцож, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Лувсандорж
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг