Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2017.07.20)
2017.07.20
1. Ш.Гантөмөрийн нэхэмжлэлтэй А.Даваанямд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 18.620.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Л.Энхбилэг
2. Д.Очирхандын нэхэмжлэлтэй “Илч-Орд” ОНӨААТҮГ-т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэрэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1., 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдаан хойшилсон.
Даргалагч, Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс
3. Х.Лхагвасүрэн, Ө.Наранбаатар нарын нэхэмжлэлтэй “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-т холбогдох сахилгын хариуцлага тооцсон тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэрэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Даргалагч, Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл