Төрийн дээд одон, медаль, салбарын шагналаар шагнууллаа.
Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан шүүх, шүүхийн захиргааны байгууллагад олон жил, үр бүтээлтэй ажилласан Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Н.Баярсүрэн нар Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт” медалиар,
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Лувсандорж "Шүүхийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр,
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бавуу, шүүхийн тамгын газрын архив, бичиг хэргийн эрхлэгч Д.Алтаннавч нар "Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр,
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Түвшинтөгс, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн М.Энхчимэг нар Хууль зүйн яамны "Хүндэт жуух бичиг”-ээр тус тус шагнагдлаа.
Шагналыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн О.Зандраа, Д.Эрдэнэчулуун, В.Оюумаа, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нар гардуулж, шагнал авсан шүүгч, ажилтнуудад ажлын өндөр амжилт хүслээ.
Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газар