Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2017.07.03-07.07)
2017 оны 07 дугаар сарын 03 Даваа гараг
10:00 цаг
1. М.Болатбект холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхжаргал, Б.Батбаяр нарын гаргасан хүсэлтийг хангаж, М.Болатбект холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 00минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч М.Болатбект урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу,
шүүгч Д.Лувсандорж, Д.Чинзориг
2017 оны 07 дугаар сарын 04 Мягмар гараг
10:00 цаг
1. Ш.Үүрцайх, Ж.Октябрь, Д.Галчулуун нарт холбогдох эрүүгийн хэрэг /Ш.Үүрцайх, Ж.Октябрь нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, Д.Галчулуунд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Ш.Үүүрцайхын өмгөөлөгч Ю.Сэвэлгмаагийн хүсэлтийг хангаж, Ш.Үүрцайх, Ж.Октябрь, Д.Галчулуун нарт холбогдох эрүүгийн хэргийг хойшлуулж, 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 10 цаг 00минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Ш.Үүрцайх, Ж.Октябрь, Д.Галчулуун нартурьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу,
шүүгч Д.Чинзориг, Д.Лувсандорж
2017 оны 07 дугаар сарын 05 Лхагва гараг
10:00
1. П.Чинбат, Я.Алтанцэцэг нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Я.Алтанцэцэгийн Н.Санчиндоржийн хүсэлтийг хангаж, П.Чинбат, Я.Алтанцэцэг нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 10 цаг 00минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч П.Чинбат, Я.Алтанцэцэг нартурьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
14:00
2. Б.Батзулд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1/
Шийдвэрлэсэн байдал: Б.Батзулд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 10 цаг 00минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Б.Батзулдурьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Лувсандорж
2017 оны 07 дугаар сарын 06 Пүрэв гараг
10:00 цаг
1. Т.Муратбект холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Т.Муратбект Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Т.Муратбекийн 2017 оны 05 дугаар сарын 15-наас 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 52 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцож, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон түүнийг торгох ял эдэлсэнд тооцож, түүнийг шүүх хуралдааны танхимаас суллаж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
11:30 цаг
2. Б.Болдбаатар, Г.Мавган нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Батзаяагийн хүсэлтийг хангаж, Б.Болдбаатар, Г.Мавган нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 14 цаг 00минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч:Д.Лувсандорж
13:30 цаг
3. Д.Амгаланбаатарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1/
Шийдвэрлэсэн байдал: Улсын яллагчийн гаргасан хүсэлтийг хангаж, Д.Амгаланбаатарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 14 цаг 00минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Д.Амгаланбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу,
шүүгч Д.Чинзориг, Д.Лувсандорж
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин- Эрдэнэ