Т.МЭНДСАЙХАН ДАРГААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ТУС ШҮҮХЭД АЖИЛЛАЛАА.

2017-06-28     

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайханаар ахлуулсан, шүүхийн мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг, шүүхийн захиргаа хариуцсан референт М.Алтаншагай, шүүгчийн хүний нөөц хариуцсан референт С.Алтанхуяг, шүүхийн санхүү, хөрөнгө оруулалтын газрын төлөвлөлт хариуцсан референт Б.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Багахангай, Налайх дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажиллаж, тамгын газрын үйл ажиллагаатай танилцлаа.
 
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Д.Бавуу, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Түвшинтөгс, тамгын газрын дарга Э.Батмөнх нар хүлээн авч эрүү, иргэний хэргийн шүүн таслах ажиллагааны талаар, шүүхийн үйл ажиллагаа, хүний нөөц, шүүхийн байр, ажиллах нөхцөл байдлыг танилцууллаа.  Ажлын хэсгийн гишүүд хариуцсан чиглэлийн дагуу хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Мөн Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан шүүгч ажилтнуудтай уулзан санал хүсэлтийг нь сонслоо.
 
  
 
Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газар