Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2017.06.19-06.23)
2017 оны 06 дугаар сарын 19 Даваа гараг
10:00 цаг
1. П.Чинбат, Я.Алтанцэцэг нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Я.Алтанцэцэгийн өмгөөлөгч Н.Санчиндоржийн хүсэлтирүүлснийг хангаж, шүүгдэгчП.Чинбат, Я.Алтанцэцэг нарт холбогдох эрүүгийн 2016 0100 0059 дугаартай хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 00минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч П.Чинбат, Я.Алтанцэцэг нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
2017 оны 06 дугаар сарын 20 Мягмар гараг
11:00 цаг
1. Б.Мөнхзаяад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Б.Мөнхзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Лувсандорж
2017 оны 06 дугаар сарын 21 Лхагва гараг
10:00 цаг
1. Л.Цэцэгмаад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Л.Цэцэгмаагийн ирүүлсэн хүсэлтийг хангаж, Л.Цэцэгмаад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 10 цаг 00минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Л.Цэцэгмаад урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
2017 оны 06 дугаар сарын 22 Пүрэв гараг
10:00 цаг
1. Р.Мэндсайхан, Ц.Сундуйдамцаг нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2, 181.2.5/
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Мэндсайханд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шүүгдэгч Ц.Сундуйдамцагийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Ц.Сундуйдамцагийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
14:00 цаг
1. Г.Батдорж, Э.Отгонбаяр, В.Бямбасүрэн нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2, 181.2.5/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Г.Батдоржид Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгон хөнгөрүүлж, Г.Батдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Отгонбаярт 3 жил 2 сар хорих ял, шүүгдэгч В.Бямбасүрэнд 3 жил 1 сар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт Г.Батдоржид оногдуулсан 3 жил 1 сар, Э.Отгонбаярт оногдуулсан 3 жил 2 сарын хорих ялуудыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар В.Бямбасүрэнд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
2017 оны 06 дугаар сарын 23 Баасан гараг
10:00 цаг
1. Ш.Үүрцайх, Ж.Октябрь, Д.Галчулуун нарт холбогдох эрүүгийн хэрэг / Ш.Үүрцайх, Ж.Октябрь нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, Д.Галчулуунд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2/
Шийдвэрлэсэн байдал: Хохирогчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, шүүгдэгч Ш.Үүрцайхын өмгөөлөгч Д.Сэвлэгмаа, шүүгдэгч Д.Галчулууны өмгөөлөгч Н.Санчиндорж нарын хүсэлтийг тус тус хангаж, Ш.Үүрцайх, Ж.Октябрь, Д.Галчулуун нартхолбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 10 цаг 00минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
11:00 цаг
1. Б.Азжаргалд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2/
Шийдвэрлэсэн байдал: Б.Азжаргалдхолбогдох эрүүгийн 2017 0108 0077 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр тус дүүргийн Прокурорын газарт буцааж, шүүгдэгч Б.Азжаргалд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин- Эрдэнэ