Ерөнхий шүүгчээр З.Түвшинтөгс томилогдлоо.

2017-06-27     

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 147 дугаар зарлигаар Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр З.Түвшинтөгс томилогдлоо. Шүүхийн тамгын газрын дарга Э.Батмөнх нийт шүүгч, ажилтнуудын өмнөөс баяр хүргэж, ерөнхий шүүгч З.Түвшинтөгст шүүхийн "Тамга, тэмдэг-"ийг хамт олны өмнө хүндэтгэлтэйгээр хүлээлгэн өгч, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэн ерөөж дурсгалын зүйл гардууллаа.
 
 
 
 
Иргэний хэргийн анхан шатны шүүх