Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2017.06.05-06.09)

2017-06-16     

2017 оны 06 дугаар сарын 05                                                                                  Даваа гараг
 
10:00 цаг
1. Г.Батдорж, Э.Отгонбаяр, В.Бямбасүрэн нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2, 181.2.5/
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Г.Батдорж, Э.Отгонбаяр, В.Бямбасүрэн нарт холбогдох эрүүгийн 2016 0108 0331 дугаартай хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг 00минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Г.Батдорж, Э.Отгонбаяр, В.Бямбасүрэн нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
 
2017 оны 06 дугаар сарын 07                                                                                 Лхагва гараг
 
10:00 цаг
1. Ш.Мөнхцолмонд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 /
 
Шийдвэрлэсэн байдал: Ш.Мөнхцолмонд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 17 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу,
шүүгч Д.Чинзориг, Д.Лувсандорж
 
2017 оны 06 дугаар сарын 08                                                                                 Пүрэв гараг
 
10:00 цаг
1. Т.Төлепбергенд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 /
 
Шийдвэрлэсэн байдал: Т.Төлепбергенд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу,
шүүгч Д.Чинзориг, Д.Лувсандорж
 
2017 оны 06 дугаар сарын 09                                                                                  Баасан гараг
 
10:00 цаг
1. Л.Цэцэгмаад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 /
 
Шийдвэрлэсэн байдал: Л.Цэцэгмаад холбогдох эрүүгийн 2017 0108 0035 дугаартай хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 10 цаг 00минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Л.Цэцэгмаад урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу,
шүүгч Д.Чинзориг, Д.Лувсандорж
 
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин- Эрдэнэ