Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн нэгдсэн сургалтыг зохион байгууллаа.

2017-06-09     

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газраас 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 2017 онд сонгогдон шалгарсан  иргэдийн төлөөлөгчдөд зориулсан нэгдсэн сургалтыг Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд  10.00 цагт зохион явуулж, сургалтанд тус дүүргийн 1-7 дугаар хороо, Багахангай дүүргийн 1,2 дугаар хорооноос сонгогдсон иргэд, 2016 онд шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөл, хороодын засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч зэрэг 60 гаруй төлөөлөгчид оролцлоо.
           
 
       Уг сургалтаар "Та шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдлоо, “Шүүх хуралдааны дэг”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгч таны хараат бус байдал, нөлөөллийн мэдүүлгийг хэрхэн хөтлөх”, “иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах”, “тангараг өргөх”, “хөлс олгох журам”, “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох иргэдийн төлөөлөгчийн оролцоо”, зэрэг сэдвүүдээр шүүгч Н.Баярсүрэн, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн М.Энхчимэг, шүүгчийн туслах Ц.Гүнзаяабаяр, Д.Амарзаяа, Б.Мөнгөншүр нар сургалт хийлээ.
      Мөн иргэдийн төлөөлөгч  дүгнэлт гаргахдаа анхаарвал зохих асуудлын талаар мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуултад хариулж,  гарын авлага, бичгийн хэрэгслээр ханган ажиллаа.
 
 
 
       Түүнчлэн 2016 онд сонгогдсон иргэдийн төлөөлөгч Б.Болормаа оролцож, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төрийн ордонд зохион байгуулагдсан Иргэдийн төлөөлөгчдийн нэгдсэн зөвлөгөөнд оролцсон талаараа мэдээлэл хийж, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн улсын зөвлөгөөн”-өөс гаргасан зөвлөмж уриалгыг танилцуулж, шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр ажиллах эрх, үүрэгтээ хариуцлагатай, хүндэтгэлтэй хандаж, шүүн таслах ажиллагаанд идэвх, зүтгэлтэй оролцохыг нийт төлөөлөгчдөд уриаллаа.
 
 
       Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн нэгдсэн сургалт амжилттай зохион байгуулагдаж, шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчдийн тоог нэмэгдүүлэх, шүүх хуралдаанд идэвхтэй оролцох талаар “Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн улсын зөвлөгөөн”-өөс гаргасан зөвлөмж уриалгыг дэмжсэн үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.
 
БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР