Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2017.06.07)
2017.06.07
1. “Сансоресурс” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Цагийн аяс” ХХК-д холбогдох нүүрс нийлүүлэх гэрээний үүргийн биелэлтэд 8 119 758 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, “Цагийн аяс” ХХК-ийн 4 849 348 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Л.Нарангэрэл
2. А.Цэвээнжавын нэхэмжлэлтэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь мөн эсэхийг тогтоолгох тухай иргэний хэрэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Л.Нарангэрэл
3. Т.Батмөнхийн нэхэмжлэлтэй Б.Зандмаад холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэрэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Л.Нарангэрэл
4. А.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь мөн эсэхийг тогтоолгох тухай иргэний хэрэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Н.Баярсүрэн
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл