Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2017.05.29-06.02)

2017-06-07     

2017 оны 06 дугаар сарын 02                                                                                  Баасан гараг
 
10:00 цаг
1. Г.Батгэрэл, А.Түмэнцогт нарт холбогдох эрүүгийн хэрэг /Г.Батгэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4, А.Түмэнцогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2/
 
Шийдвэрлэсэн байдал: Г.Батгэрэл, А.Түмэнцогт нарт холбогдох эрүүгийн 2016 01080318 дугаартай хэрэг хэлэлцэх шүүх хуралдааныг 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулж, шүүх хуралдаан эхлэх хүртэлшүүгдэгч Г.Батгэрэлд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээрүргэлжлүүлж, шүүгдэгч А.Түмэнцогтод урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу,
шүүгч Д.Чинзориг
 
13:30 цаг
2. М.Болатбект холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1/
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр, М.Энхжаргал нар нь шүүх хуралдаан давхацсан тухай хүсэлтүүдийг зарын хамт ирүүлснийг хангаж, шүүгдэгч М.Болатбект холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч М.Болатбект урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу,
шүүгч Д.Чинзориг
 
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин- Эрдэнэ