Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2017.06.02)

2017-06-02     

2017.06.02
1. Ж.Нацагийн нэхэмжлэлтэй М.Мөнхцэцэгт холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэрэг
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Н.Баярсүрэн
 
2. С.Энхжаргалын нэхэмжлэлтэй “Налайх тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-т  холбогдох сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах тухай  иргэний хэрэг
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Н.Баярсүрэн
 
3. Ц.Баасансүрэнгийн нэхэмжлэлтэй Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3.658.353 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэрэг
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Л.Нарангэрэл
 
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл