Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2017.05.31)
2017.05.31
1. Э.Сугарцэцэгийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэрэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч З.Түвшинтөгс
2. “Ирээдүйн аяны зам” ХХК-ийн нэхэмжлэлтэй Т.Жигжидсүрэнд холбогдох худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэрэг
Шийдвэрлэсэн байдал: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн Ерөнхий шүүгч буюу тус шүүхийн бүх шүүгчдийг татгалзсан татгалзлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.8 дахь хэсэгт зааснаар шүүгчдийн зөвлөлгөөн хянан шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүх хуралдааныг хойшлуулав.
Даргалагч, шүүгч З.Түвшинтөгс
3. “Хаан банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй С.Амаржаргалд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 9.719.469.37 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.,123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдаан хойшилсон.
Даргалагч, шүүгч Л.Нарангэрэл
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл