Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2017.05.22-05.26)

2017-05-29     

2017 оны 05 дугаар сарын 24                                                                                  Лхагва гараг
 
10:00 цаг
1. Б.Батхуяг холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаарзүйлийн 138.2/
 
Шийдвэрлэсэн байдал: Б.Батхуягт холбогдох эрүүгийн 2017 0108 0045 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, эрүүгийн 2017 0108 0045 дугаартай хэргийг тус дүүргийн Прокурорын газарт очтол шүүгдэгч Б.Батхуягт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
 
2017 оны 05 дугаар сарын 25                                                                                  Пүрэв гараг
 
10:00 цаг
1. Л.Цэцэгмаад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3/
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Л.Цэцэгмаагийн өмгөөлөгч Б.Баттөмөр нь шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг магадлагааны хамт ирүүлснийг хангаж, шүүгдэгч Л.Цэцэгмаад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Л.Цэцэгмаад урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу,
шүүгч С.Оюунчимэг, Д.Чинзориг
 
14:00 цаг
2. М.Хүрэлбаатарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3/
 
Шийдвэрлэсэн байдал: М.Хүрэлбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу,
шүүгч С.Оюунчимэг, Д.Чинзориг
 
2017 оны 05 дугаар сарын 26                                                                                  Баасан гараг
 
10:00 цаг
1. Б.Батсайханд холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3/
 
Шийдвэрлэсэн байдал: Б.Батсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зуун тавин нэг дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 28.992.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
 
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин- Эрдэнэ