Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2017.05.15-05.19)
2017 оны 05 дугаар сарын 15 Даваа гараг
10:00 цаг
1. Т.Муратбекэд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээрзүйлийн 181.2.1/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Т.Муратбекэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн зүйлийн 181.1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Т.Муратбекэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 3 сар 5 хоногийн хугацаагаар баривчлах ял оногдуулж, уг баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд эдлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
2017 оны 05 дугаар сарын 16 Мягмар гараг
10:00 цаг
1. Б.Батсайханд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Б.Батсайханд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Б.Батсайханд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
2017 оны 05 дугаар сарын 17 Лхагва гараг
10:00 цаг
2. Н.Норовцэрэнд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1/
Шийдвэрлэсэн байдал: Н.Норовцэрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Н.Норовцэрэнг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
2017 оны 05 дугаар сарын 18 Пүрэв гараг
10:00 цаг
1. Л.Цэцэгмаад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Л.Цэцэгмаагийн өмгөөлөгч Б.Баттөмөр нь шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг магадлагааны хамт ирүүлснийг хангаж, шүүгдэгч Л.Цэцэгмаад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Л.Цэцэгмаад урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу,
шүүгч С.Оюунчимэг, Д.Чинзориг
13:30 цаг
2. Г.Батгэрэл, А.Түмэнцогт нарт холбогдох эрүүгийн хэрэг /Г.Батгэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4, А.Түмэнцогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч А.Түмэнцогтын өмгөөлөгч С.Оюунцэцэг нь шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг магадлагааны хамт ирүүлснийг хангаж, Г.Батгэрэл, А.Түмэнцогт нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 00 минутад хаалттай хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Г.Батгэрэлд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч А.Түмэнцогтод урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу,
шүүгч С.Оюунчимэг, Д.Чинзориг
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин- Эрдэнэ