2017 оны 05 дугаар сарын 01 Даваа гараг
10:00 цаг
1. С.Сэргэлэнбатад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.1/
Шийдвэрлэсэн байдал: С.Сэргэлэнбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчсний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар С.Сэргэлэнбатыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
14:00 цаг
2. Г.Ариунболдод холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1/
Шийдвэрлэсэн байдал: Г.Ариунболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 255 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч:Д.Бавуу
2017 оны 05 дугаар сарын 02 Мягмар гараг
14:00 цаг
1. М.Муратхаанд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1/
Шийдвэрлэсэн байдал: М.Муратхаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 252 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
2017 оны 05 дугаар сарын 03 Лхагва гараг
10:00 цаг
1. Б.Өлзийбаярт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12/
Шийдвэрлэсэн байдал: Б.Өлзийбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу,
шүүгч Д.Лувсандорж, Д.Чинзориг
14:00 цаг
2. Н.Сансарбатад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3/
Шийдвэрлэсэн байдал: Н.Сансарбатад холбогдох эрүүгийн 2017 0108 0014 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр тус дүүргийн Прокурорын газарт буцааж, шүүгдэгч Н.Сансарбатад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу,
шүүгч Д.Лувсандорж, Д.Чинзориг
2017 оны 05 дугаар сарын 04 Пүрэв гараг
08:30 цаг
2. Д.Гантигхүрэлд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1/
Шийдвэрлэсэн байдал: Д.Гантигхүрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
10:00 цаг
2. В.Чулуунбатад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3/
Шийдвэрлэсэн байдал: В.Чулуунбатадхолбогдох эрүүгийн 2017 0108 0022 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр тус дүүргийн Прокурорын газарт буцааж, шүүгдэгч В.Чулуунбатад урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч:Д.Бавуу,
шүүгч А.Бямбажав, Д.Чинзориг
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин- Эрдэнэ