Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2017.05.08-05.12)
2017 оны 05 дугаар сарын 08 Даваа гараг
10:00 цаг
1. Б.Өлзийбуянд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Б.Өлзийбуянд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд, шүүх бүрэлдэхүүний олонхийг татгалзсан хүсэлт шийдвэрлэх хүртэл хугацаагаар хойшлуулж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Б.Өлзийбуянд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу,
шүүгч Д.Чинзориг, С.Базарханд
2017 оны 05 дугаар сарын 09 Мягмар гараг
10:00 цаг
1. Т.Эрдэнэбаатар, Н.Зандангарав нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2/
Шийдвэрлэсэн байдал: Т.Эрдэнэбаатар, Н.Зандангарав нарт холбогдох эрүүгийн 2017 0108 0052 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, эрүүгийн 2017 0108 0052 дугаартай хэргийг тус дүүргийн Прокурорын газарт очтол шүүгдэгч Т.Эрдэнэбаатар, Н.Зандангарав нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
14:00 цаг
2. Т.Муратбекэд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Т.Муратбекэд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Т.Муратбект урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
2017 оны 05 дугаар сарын 10 Лхагва гараг
11:00 цаг
1. Э.Мөнгөншагайд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1/
Шийдвэрлэсэн байдал: Э.Мөнгөншаргайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
14:00 цаг
2. М.Мандахад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2/
Шийдвэрлэсэн байдал: М.Мандахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
16:00 цаг
3. Ө.Даваажавд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.1/
Шийдвэрлэсэн байдал: Ө.Даваажавд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүйгээс хүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Ө.Даваажавыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөв.
Даргалагч шүүгч:Д.Чинзориг
2017 оны 05 дугаар сарын 11 Пүрэв гараг
10:00 цаг
1. Т.Муратбекэд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Т.Муратбекэд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Т.Муратбект урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин- Эрдэнэ