Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2017.05.10)

2017-05-10     

2017.05.10
 
1. Э.Алтанцэцэг, Н.Лхам нарын нэхэмжлэлтэй “Налайх дүүргийн дулааны станц” ТӨХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэрэг
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч З.Түвшинтөгс
 
2. О.Энхжаргалын нэхэмжлэлтэй Б.Пүрэвтогоод холбогдох худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 27 930 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  105 дугаар зүйлийн 105.1., 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдаан хойшилсон.
Даргалагч, шүүгч Л.Энхбилэг
 
3. Б.Энхтуулын нэхэмжлэлтэй үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэрэг
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Л.Энхбилэг
 
4. Д.Энхтуулын нэхэмжлэлтэй Налайх дүүргийн Засаг дарга, “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв” НӨҮГ-т  холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэрэг
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч З.Түвшинтөгс
 
5. “Ус сувгийн удирдах газар”-ын нэхэмжлэлтэй “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-т холбогдох цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээний үүргийн биелэлтэд 1 862 187 899 58 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Л.Нарангэрэл
 
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл