Шүүхэд баярлалаа.
ТАЛАРХАЛ
Би Говь-Алтай аймгаас 1000 км-ийн алсаас Налайх дүүргийн 2 иргэнээс нийт 11.320.000 төгрөгийн авлагын асуудлыг шийдвэрлүүлэхээр Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Өргөдөлөө хэрхэн гаргах талаар мэдээлэл лавлагааны мэргэжилтэн гэх залуутай уулзахад намайг хүндэтгэн хүлээн авч миний өргөдөл материалын бүрдүүлбэрийг шалгаж үзээд та шүүхэд нэхэмжлэл гаргаж болно, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид ч хандаж болно гээд Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар танилцуулсаны дагуу би эвлэрүүлэн зуучлалыг сонгож өргөдөлөө гаргасан.
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагч М.Пагма-Оролмаа нь уг маргааныг ажлын 2 хоногт багтаан түргэн шуурхай, мэргэжлийн өндөр түвшинд шийдвэрлэж өгсөнд талархаж байна.
Тухайн асуудлыг шийдүүлэхийн зэрэгцээ Эвлэрүүлэн зуучлалын талаар тодорхой ойлголт авч, өргөн цар хүрээтэй мэдлэгтэй болсондоо туйлын их баярласнаа илэрхийлье..
Мөн уг асуудал нь эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвийн журмаар, түргэн шуурхай, зардал чирэгдэл багатай, өөрсдөө шийдэлд хүрч сэтгэл ханамжтай үлддэг нь гол онцлог юм байна.
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагч М.Пагма-Оролмаа болон тухайн шүүхэд ажиллаж байгаа нийт шүүгч, ажилтнуудад ажлын өндөр амжилт хүсье.
Х.Рагчаа 2017.05.03