“Газрын кадастрын зураглал унших аргачлал” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Багахангай, Налайх дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2017 оны сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шүүгчийн туслах Д.Амарзаяа 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Геодезийн салбарын эрхлэгч, доктор, дэд профессор Д.Оюунцэцэг, тус сургуулийн ахлах багш Н.Эрдэнэчимэг, багш Н.Жаргалмаа нарыг урьж ирүүлэн шүүгч, ажилтнуудад “Газрын кадастрын зураглал унших аргачлал” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Сургалтын сэдэвтэй холбогдуулан шүүгч, ажилтнуудтай санал солилцож, харилцан ярилцлага өрнүүлсэн ач холбогдол бүхий сургалт болж өндөрлөв. Бидний урилгыг хүлээн авч, оюуны хөрөнгө оруулсан эрдэмтэн багш нартаа ажлын амжилт хүсье.
Тамгын газар