Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2017.04.27)
2017.04.27
1. Н.Батнасангийн нэхэмжлэлтэй “Налайх тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэрэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Л.Нарангэрэл
2. “Ус сувгийн удирдах газар”-ын нэхэмжлэлтэй “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-т холбогдох цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээний үүргийн биелэлтэд 1 862 187 899 58 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулав.
Даргалагч, шүүгч Л.Нарангэрэл
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл