Сургалт зохион байгуулав.
2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Багахангай, Налайх дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2017 оны сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шүүгчийн туслах Д.Амарзаяа “Иргэн-2014” Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэгдсэн системд хэрхэн ажиллах вэ? сэдэвт сургалтын хоёрдугаар хэсгийг амжилттай зохион байгууллаа.
Сургалтанд тус шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, шүүгчийн туслахууд, мэдээлэл технологийн мэргэжилтэн, бичиг хүргэгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар бүрэн хамрагдаж сонирхсон асуултандаа хариулт авч, харилцан ярилцлага өрнүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өдөр тутамдаа хэрэгжүүлдэг “Иргэн-2014” нэгдсэн системийн талаарх мэдлэгээ улам бататгасан үр дүнтэй сургалт болж өндөрлөв.
Тамгын газар